Бид компанийнхаа хариуцлагыг нийгмийн, экологийн баримжаатай болгон өөрчилж, “Ногоон эх дэлхий, Бидний хариуцлага”уриаг дэвшүүлэн ажиллаж байна.
Өнөөдрийн Прайм даатгалын үйл ажиллагаа зөвхөн өөрөө өсч хөгжихөд дэмжлэг үзүүлэхээр хязгаарлагдахгүйгээр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжил болон ирээдүйн сайн сайханд бодитой хувь нэмрээ оруулахад чиглэгдсэн ажиллагаануудыг дэмжиж ирсэн бөгөөд тэр дундаа байгаль орчныг хамгаалах, ядуурал, нийгмийн эмзэг бүлгийнхэнд туслалцаа үзүүлэх бодитой зүйлийг хийхийн төлөө ажиллаж байна.
Сүүлийн жилүүдэд уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж, монгол орны ашигт малтмалын нөөц баялагийг ашиглах олборлохтой зэрэгцэн экологийн тэнцвэрт байдлаа хадгалан үлдэхэд тодорхой хувь нэмрээ оруулахаар төрийн байгууллагууд болон уул уурхайн томоохон компаниудтай хамтран ажиллаж байна.
2008 онд нийгэмд чиглэсэн хэд хэдэн ажлыг авч хэрэгжүүлснээр дурьдвал:
1. Амьдрал үргэлж сайхнаараа “Прайм Даатгал”, “Ядуурлын эсрэг хамтдаа” сан, МҮХАҮТ, Хас банк, Петровис, Боловсрол суваг, Өнөөдөр сонин зэрэг компаниуд хамтран АМЬДРАЛ ҮРГЭЛЖ САЙХНААРАА бизнес шоу ивээн тэтгэн, зохион байгуулж оролцсон.
2. Хүүхэд, Гэрэл, Хурд аян Замын цагдаагийн газартай хамтран ажиллаж байгаа бөгөөд аяны зорилго нийгэмд үүсээд байгаа хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулсан зам тээврийн аваар ослоос урьдчилан сэргийлэхэл ард иргэдийг анхааруулан сэрэмжлүүлэх, бага насны хүүхдийг зам тээврийн аваар ослоос хамгаалахад чиглэгдэнэ.
3. Дуулиан 2020 Ерөнхий боловсролын сургуулиудын дунд зохиогддог “Дуулиан 2020” заалны хөл бөмбөгийн 3 дахь удаагийн тэмцээнд “СОНСГОЛЫН БЭРХШЭЭЛТЭЙ ТУСГАЙ СУРГУУЛЬ”-ийг ивээн тэтгэн амжилттай оролцсон.
Сонсголын бэрхшээлтэй Тусгай сургуулийн хүүхдүүдийн нийгмийн оролцоог сайжруулж, тэдний хийж бүтээх хүсэл эрмэлзлэлийг нь улам бадраан, ирээдүйдээ итгэлтэй алхаж, эрүүл бие бялдартай болгоход оршино.
2009 онд нийгэмд чиглэсэн хэд хэдэн ажлыг авч хэрэгжүүлснээр дурьдвал:
1. Ногоон Эх дэлхий, Бидний Хариуцлага уриан дор Улаанбаатар хотын ундны эх ундарга Баянзүрх дүүргийн Туул голын эхээр 2000 гаруй хүнийг хамруулан 20 гаруй га газрын хог цэвэрлэж, мод тарьсан бөгөөд өсвөр насны хүүхдүүдийн ухамсарт нөлөөлөн хог тариулахгүй байх, Улаанбаатар хотоо хоггүй хот болгоход иргэдийн ухамсарт нөлөөлөн өөрсдийн хувь нэмрээ оруулах үүднээс Ногоон Эх дэлхий, Бидний Хариуцлага аяныг амжилттай өрнүүллээ. |
|
|