Нүүр хуудас > Хувь хүн - Гэр бүл

ХУВЬ ХҮН - ГЭР БҮЛ | ТАНЫ ЭРСДЭЛИЙН ЭМЧ

      Бидний эрхэмлэх зүйлс - Эрсдэлгүй орчин, Амгалан харилцагч. Танд болон Таны гэр бүлийн хэрэгцээ, санхүүгийн шаардлагад нийцэхүйц даатгалын хамгаалалтуудыг бид Та бүхэнд санал болгож байна.
Та доорх даатгалд хамрагдснаар:
   Гэр бүлээрээ даатгуулбал хураамжийн хөнгөлөлттэй.
   Болзошгүй эрсдэлээ мэргэжлийн төвшинд үнэлүүлэх боломжтой.
   Бүх төрлийн эрсдлээс болон эрсдэлээ сонгож даатгуулах боломжтой.
   Хураамжийн уян хатан, хөнгөлөлт урамшуулалттай.
   Олон улсын давхар даатгалын компаниудын хамгаалалттай.
   24 цагийн дуудлагын үйлчилгээ, зөвлөгөө

Тээврийн хэрэгслийн даатгал
Та тээврийн хэрэгслээ үндсэн болон нэмэлт эрсдэлээс эсвэл зөвхөн үндсэн эрсдэлээс даатгуулах боломжтой. Нэмэлт эрсдэл сонгосон эсэхээс хамаарч хураамжийн хэмжээ өөрчлөгдөнө.
 Үндсэн эрсдэл:
Галын эрсдэл /гал түймэр, дэлбэрэлт, тэсрэлт/
Байгалийн гамшгийн эрсдэл /газар хөдлөлт, аянга, үерт авахуулах, мөндөр, хүчит салхи, хад нурах/
Тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэл /мөргөлдөх, шүргэлдэх, онхолдох/
Тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоогүй буюу гараж, талбай, зогсоолд тавьсан байх үеийн эрсдэл /дээрээс эд зүйлс унах, мөргүүлэх, шүргүүлэх/
 Нэмэлт эрсдэл:
Зогсоолд тавьсан байх үеийн гуравдагч этгээдийн санаатай үйлдэл.
Хулгай;

даатгуулах »
Гэнэтийн ослын даатгал

Та үндсэн болон нэмэлт хамгаалалтаас эсвэл зөвхөн үндсэн хамгаалалтыг сонгон даатгуулах боломжтой. Даатгалын үнэлгээгээ Та өөрөө тогтооно. Үнэлгээний доод хязгаар 500 000 төгрөг байна. Таны эрхэлдэг ажил мэргэжил болон сонгосон эрсдэлээс хамаарч хураамжийн хэмжээ өөрчлөгдөнө.
 Үндсэн хамгаалалт
Ажил үүргээ гүйцэтгэх үеийн гэнэтийн осол: ажлын байран дахь гэнэтийн осол, машин тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлтэй харьцах үед болон цахилгаан эрчим хүчний хэлбэлзэл, гал, шаталт, дэлбэрэлтийн нөлөөгөөр учирсан гэмтэл, бэртэл, элдэв юманд цохиулах, хавчуулах, явганаас унаж бэртэх, хальтрах, элдэв хорт хийнд угаартах, зам тээврийн аюул осолд өртөх
Мэргэжлийн онцлогоос шалтгаалан гарах осол, гэмтэл, бэртэл;
 Нэмэлт хамгаалалт:
24 цагийн хамгаалалт: элдэв юманд цохиулах, хавчигдах, хавчуулах, унах, түлэгдэх, хорт хийнд угаартах, зам тээврийн аюул осолд өртөх, аянганд цохиулах, морь малнаас унах, чирэгдэх, малд дайруулах, өшиглүүлэх, хазуулах, араатан амьтан, нохойд уруулах, бариулах, бусдад хорлогдох, зодуулах болон буу, хутга мэс зэрэг зэвсэгт дайралтад өртөх;

даатгуулах »

Эрүүл мэндийн даатгал

Эрүүл мэндийн даатгалаар өвчин, ослын улмаас эрүүл мэндэд учирсан хохирол, шарх, өвчнийг эдгээх зэрэг эмнэлгийн зардлыг нөхөн төлнө. Эрүүл мэндийн зардалд урьдчилан сэргийлэх эмчилгээ, эмнэлгийн үзлэг, лабораторийн тест, рентген зэрэг оношилгоо, эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх, мэс засал, нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, эх барих, болон бусад эмчилгээний зардлууд багтана. Мөн:
 Хөх хот, Бээжин, Гонг Конг-д эмчлүүлэх боломжтой
 Архаг хууч өвчний эмчилгээний зардал төлдөг
 Хамт олон болон гэр бүлээрээ даатгуулбал хураамжийн хөнгөлөлттэй

даатгуулах »

Зуслангийн байшин, Орон сууц, Хашаа байшингийн даатгал

Хувийн хөрөнгийн даатгалаар даатгал эзэмшигчийн биет хөрөнгө болон хөрөнгийн доторх эд зүйлсийг гал, газар хөдлөлт, хулгай дээрэм, хорлон сүйтгэх, хуй салхи, аянга цахилгаан зэрэг байгалийн болон холбогдох бусад эрсдлээс хамгаалах болно. Түүнчлэн хувийн хөрөнгө эзэмшигчийн хөрөнгөний дотоот хэсэгт байх хугацаандаа биед хүлээн авсан хохирлыг хариуцах болно. Үндсэн даатгалын төрлүүд нь: зуслангийн байшингийн даатгал, орон сууцны даатгал, хашаа байшингийн даатгал
 Бүх төрлийн эрсдэлээс болон эрсдэлээ сонгож даатгуулах боломжтой
 24 цагийн дуудлага үйлчилгээтэй болон зөвлөгөөнүүд
 Авран хамгаалах зардлыг үнэлгээний 10 %-д багтаан нөхөн төлнө

даатгуулах »

Малын даатгал

Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн Банк, манай Прайм Женерал Даатгал компанитай хамтарч 2005 оноос эхлэн “Малын индексжүүлсэн даатгал” төслийг Увс, Баянхонгор, Хэнтий, Сүхбаатар аймгуудад хэрэгжүүлж байна. Таван хошуу малыг энэхүү даатгалд хамруулах боломжтой.

даатгуулах »

Гадаадад зорчигчдын гэнэтийн ослын даатгал

Та дэлхийн аль ч улс оронд албан болон амин ажлаар зорчих хугацаандаа энэ даатгалд хамрагдаж болно. Энэ даатгалаар шүд өвдөх, эмнэлгийн үйлчилгээ авах, нислэг хойшлогдох, хамт яваа гэр бүлийн гишүүдийг яаралтай буцаах, ачаа алга болох, хоцрох зэрэг эрсдэлд нөхөн төлбөр олгоно. Түүнчлэн хуулийн баталгаа авах, бэлэн мөнгөний урьдчилгаа олгох, хуулийн зардал зэрэг нэмэлт үйлчилгээ үзүүлнэ.

даатгуулах »

Жолоочийн хариуцлагын даатгал

Жолооч Та өөрийн бусдын өмнө хүлээх хариуцлагаа энэ даатгалаар хамгаалуулна. Таны тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа бусдын эд хөрөнгө, амь нас, эрүүл мэндэд учруулсан хохирлыг Бид төлнө. Даатгалын үнэлгээг Та өөрөө тогтооно.

даатгуулах »

Бусад бүх төрлийн иж бүрэн бөгөөд хэсэгчилсэн даатгалын хамгаалалтууд

Та өдөр тутмын хэрэгцээнд учирч болох эрсдэлээс Бид Таныг даатгалын иж бүрэн болон хэсэгчилсэн хамгаалалтуудаар хамгаалж болно. Болзошгүй эрсдэлийг Бид мэргэжлийн төвшинд үнэлэж өгөх болно.

даатгуулах »


     
  Электрон Даатгал