|
|
|
Нүүр хуудас > Байгууллага
|
|
БАЙГУУЛЛАГА | ТАНЫ ЭРСДЭЛИЙН МЕНЕЖЕР
|
Бид өөрийн үйлчлүүлэгч, харилцагчид, даатгуулагчдaд эрсдэлийн менежментийн цогц шийдлийг хүргэж, эрсдэлээс хамаарсан уян хатан хураамж, хөнгөлөлт урамшуулал, түргэн шуурхай үйлчилгээг хүргэхээс гадна Та бүхний хамгийн шилдэг эрсдэлийн менежер нь байхыг зорьж ажиллаж байна.
Та байгууллагынхаа ажиллагчдын энэ даатгалд хамруулснаар тэдний эрүүл мэнд, цаг хугацаа, ар гэрийн санхүүгийн гарз хохирлыг нөхөн төлүүлэх, тэднээс гарах хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлж байгууллагаас үзүүлэх халамж, боломжит суваг бүрдүүлж байгаагаараа онцлог юм.
Танд болон Танай байгууллагын хэрэгцээ, санхүүгийн шаардлагад нийцэхүйц даатгалын хамгаалалтуудыг бид Та бүхний хүсэлтээр иж бүрэн хэëбэрээр эсвэл хэсэгчилсэн байдлаар санал болгож байна.
|
| Үүнд: |
| Энэ даатгалаар Танай байгууллагын эзэмшил, хариуцлагад байгаа эд хөрөнгөд даатгалын эрсдэлийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлнө. |
даатгуулах »
|
|
| Танай байгууллагын эзэмшлийн болон хариуцлагад байгаа хүнд машин механизмд учирсан хохирлыг нөхөн төлнө. |
даатгуулах »
|
|
| Барилга, байгууламжийн ажлын талбайд буй бүх төрлийн материал техник хэрэгсэл, машин механизм, ажиллагсдын байр, агуулах, инженерийн шугам сүлжээнд учирч болзошгүй эрсдлүүдээс даатгана. |
даатгуулах »
|
|
| Танай байгууллагын авто тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг нөхөн төлнө. Эрсдэлээ сонгон даатгуулах боломжтой. |
даатгуулах »
|
|
| Танай байгууллагын жолооч тээврийн хэрэгслийг жолоодох явцад зам тээврийн ослын улмаас гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учруулсан хохирлыг нөхөн төлнө. |
даатгуулах »
|
|
| Энэ даатгалаар төрөл бүрийн ачаа, барааг Улс хооронд болон Орон нутагт тээвэрлэх явцад гарч болох эрсдэлээс хамгаална. |
даатгуулах »
|
|
| Энэ даатгалаар Танай байгууллагын үйл ажиллагааны улмаас болон нийлүүлсэн бүтээгдэхүүн, үйлчилгээнээс шалтгаалж бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учруулсан хохирлыг бид төлнө. Мөн шүүхийн болон өмгөөлөгчийн зардлыг бид даатгалын үнэлгээнд багтаан нэмж төлнө. |
даатгуулах »
|
|
| Энэ даатгалаар Танай байгууллагын ажиллагсад ажил үүргээ гүйцэтгэх явцдаа санамсаргүй алдаа гарган бусад байгууллага, хүмүүсийн эд хөрөнгө, амь нас эрүүл мэндэд хохирол учруулахад нэхэмжилж буй нэхэмжлэлийг бид төлнө. |
даатгуулах »
|
|
| Танай компанийн ажилтан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгàалсан өвчнөөр өвчилсөн, эдгээр шалтгаанаар нас барсан тохиолдолд уг ажилтны ар гэрт учирсан хохирлыг МУ-ын Хөдөлмөрийн тухай хуулийн 97-р зүйлийн дагуу ажил олгогчийн өмнөөс тухайн ажилтны 36 сарын цалин хүртэл хэмжээгээр нөхөн төлнө. |
даатгуулах »
|
|
| Энэ даатгалаар танай байгууллагын ажиллагсад ажил үүргээ гүйцэтгэх үедээ гэнэтийн осолд өртсөн тохиолдол гарах эмчилгээний зардлыг нөхөн төлнө. |
даатгуулах »
|
|
|
Танай байгууллагын ажиллагсдын өвчний улмаас холбогдон гарах эмнэлэг, эмчилгээний зардал, зөөн тээвэрлэх зардлыг нөхөн төлнө.
|
даатгуулах »
|
|
|
Монгол Улсаас гадаад улс оронд 90 хүртэл хоногийн хугацаагаар зорчиж буй монгол улсын иргэдийн амь нас, эрүүл мэндэд учирсны улмаас гарсан эмнэлэг эмчилгээний зардлыг олгоно.
|
даатгуулах »
|
|
|
Танай байгууллагын удирдах ажилтан гэнэтийн ослын улмаас холбогдон гарах эмнэлэг эмчилгээний зардлыг нөхөн төлнө.
|
даатгуулах »
|
|
|
Даатгалын хугацаанд Даатгуулагч даатгалын эрсдэлийн улмаас тээвэрлэж буй ачаанд хохирол учруулснаас үйлчлүүлэгчтэй хийсэн гэрээний дагуу хуулийн хариуцлага хүлээсэн тохиолдолд учирсан хохирлыг нөхөн төлнө.
|
даатгуулах »
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|