1. Манай даатгуулагч “С” ажил үүргээ гүйцэтгэж яваад 2009 оны 7-р сарын 17-нд орсон үерт автаж түүний Hyundai Grace маркийн автомашинд хохирол учирсан байна. Бид ослын газар цаг алдалгүй очиж, газар дээр нь хохирлыг баримтжуулав. Даатгуулагч 7-р сарын 20-нд материалаа бүрдүүлэн өгсөн ба бид нэхэмжлэлийг 8-р сарын 6-нд буюу ажлын 8 хоногт шийдсэн.
2. “Э” компанийн даатгуулсан эд хөрөнгө болох компрессор ачсан автомашины хамтаар бүрэн шатсан тохиолдол Өмнөговь аймгийн нутаг энэ оны 6-р сарын 22-нд гарсан байна. Уг компани шаардлагатай бүх баримтаа 7-р сарын 14-нд бүрдүүлэн нөхөн төлбөр нэхэмжилсэн. Бид даатгуулагч “Э” компанийн нөхөн төлбөрийг 7-р сарын 29-нд буюу ажлын 12 хоногт багтаан шийдсэн.
3. Даатгуулагч “Э” 2009 оны 7-р сарын 21-ний өдөр хоорондын зайгаа зөв тооцоолж яваагүйн улмаас өмнөө явсан хоёр автомашин болон өөрийн автомашиныг гэмтээсэн ба 7-р сарын 22-нд материалаа бүрдүүлэн нэхэмжлэлээ гаргасан байна. Даатгуулагч “Э” жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдсан байх бөгөөд энэхүү даатгалаар түүний хохирогчийн автомашины хохирлыг ажлын 6 хоногт барагдуулсан байна. Хэрэв даатгуулагч тээврийн хэрэгслийн даатгалыг өөрийн автомашин дээр хийлгэсэн байсан бол өөрийнхөө ч хохирлыг барагдуулах боломжтой байжээ.
4. Даатгуулагч “Т”-ийн Isuzu Dump маркийн автомашины ачааг буулгах үед гэнэт газар цөмөрч автомашин баруун талаараа хазайн унасан тохиолдол Баянзүрх дүүргийн нутагдэвсгэрт энэ оны 5-р сард гарч даатгуулагчид их хэмжээний хохирол учирчээ. Бид нөхөн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд шуурхай шийдэж даатгуулагчийг хохиролгүй болгож ажиллалаа.
|