Нүүр хуудас > Эрсдэлийн тойм

Эрсдэлийн тойм

Монгол улсын хэмжээнд 2009 оны эхний хагас жилийн байдлаар 1347 удаа аюулт үзэгдэл, осол тохиолдож, үүний улмаас 75 хүн амь насаа алдаж, 115 хүн хүнд, хөнгөн гэмтэж бэртэн 204812 толгой мал хорогдож, урьдчилсан байдлаар 1.9 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.

• Он гарсаар нийт 1177 гал түймрийн хэрэг, зөрчил гарч 1,6 тэрбум төгрөгийн хохирол учирсан ба гал түймрийн улмаас 26 хүн амь насаа алдаж, 26 хүн түлэгдэж гэмтэн 380 гэр, орон сууц шатсан байна.
• Тэсэрч дэлбэрэх бодисын осол Хэнтий, Дархан-Уул аймаг, нийслэлд 3 удаа гарч, 4 хүн түлэгдэж гэмтсэн.
• 17 аймаг, нийслэлийн 62 сум, дүүргийн нутаг дэвсгэрийг хамарсан хүчтэй цасан шуурга, салхины улмаас 17 хүн амь насаа алдаж, 7 хүн осгож гэмтэн, 204085 мянган толгой мал хорогдоод байна.
• Баянхонгор аймагт 1 удаа аянга буусны улмаас 1 хүн түлэгдсэн.
• Баян-Өлгий, Хөвсгөл, Сэлэнгэ, Ховд, Булган аймаг, нийслэл зэрэг 7 аймгийн 13 сум, дүүргийн нутагт 15 удаагийн тохиолдлоор золгүй байдлаар 17 хүн амь насаа алдаж, 6 хүн эрүүл мэндээрээ хохирсон.
• Бичил уурхай болон гар аргаар алт, жонш олборлогчид нурангинд дарагдах осол нийслэл, Дорноговь, Баянхонгор, Төв аймгийн нутагт 11 удаа болсны улмаас 15 хүн амь насаа алдаж, 10 хүн хүнд хөнгөн гэмтсэн.


  Электрон Даатгал