|
|
|
Нүүр хуудас > Мэдээ мэдээлэл
|
|
Даатгалын Тухай
|
Даатгалын үүсэл хөгжил
1356 оны үед далайчдыг аз сорьсон урт аялалд гарахынх нь өмнө хураамж аваад, хохирол гарсан тохиолдолд тусламж үзүүлэх замаар ашиг олж болох санаа гарснаар даатгалын салбар үүсэх үндэс суурь болсон байна. Улмаар 1774 онд энэ төрлийн бизнесийг албан ёсоор зөвшөөрч, даатгалын анхны хуулийг Англид баталснаар даатгалын эрх зүйн тогтолцоо үүсэх суурь тавигджээ.
Даатгал гэдэг нь аливаа эрсдэлээс иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгө, ашиг сонирхлыг бүрэн бүтэн байлгах буюу хамгаалах, зориулалт бүхий мөнгөн хөрөнгийн сан байгуулах үйл ажиллагаа юм.
Даатгалын ач холбогдол
Даатгалын ач холбогдол єнєє цагт улам нэмэгдэж, даатгалгvйгээр тєсєєлєгдєх санхvvгийн салбар үгүй. Эрсдэл нь хvний санасан, хvссэнээс хамаарахгvй, урьдчилан харах боломжгvй байдгаараа онцлог юм. Эрсдэл учрах магадлалаас хамааран даатгалын хураамжийн хэлбэрийг сонгоно. Даатгалын сангаас зєвхєн даатгалын эрсдэл тохиолдсон бол нєхєн олговор авах эрхтэйгээрээ санхүүгийн харилцаанд биеэ даасан салбар юм.
| 1. |
Даатгуулснаар байгууллага болон хувь хvн санхvvгийн найдвартай хамгаалалтанд орно. |
| 2. |
Даатгалын хураамж төлснөөр Та бусдын өмнө хvлээх хариуцлагаа даатгалын компанид шилжvvлж, өөрийн санамсар болгоомжгvй vйл ажиллагаанаас бусдад учруулсан хохирлоо даатгалын компаниар нөхөн төлvvлэх эрх олгодог. |
| 3. |
Нэг жолоочийн хувьд өр төлбөрт орохоос хамгаалагдана. |
| 4. |
Тухайн даатгалын жилд нөхөн олговор аваагvй ч таны төлсөн хураамж өөр нэгнийг өр төлбөрөөс чөлөөлж байгааг мэдэхэд илvvдэхгvй. |
| 5. |
Хэрэв та тухайн даатгалын жилд нөхөн төлбөр аваагvй бол таны даатгуулсан жилээс хамаарч хураамжийн 20 хvртэлх хувийг эргvvлж танд өгөх эсвэл дараа жилийн хураамжийн дvнгээс хөнгөлөлт vзvvлнэ. Даатгалын хураамжийг хэсэгчлэн төлөх боломжтой бөгөөд vvнийг гэрээгээр тохиролцоно. Мөн Та ажлын, хувийн ямар ч тээврийн хэрэгсэл унаж явсан жолоочийн хариуцлагын даатгал нь Танд бvрэн vйлчилнэ. |
Даатгалын үнэлгээг яаж тогтоох вэ?
Та даатгалын үнэлгээг зах зээлийн үнээр тогтоох нь иргэнд танд учирсан хохирлыг бүрэн барагдуулахад чухал нөлөөтэй. Учир нь та тухайн даатгалын үнэлгээнд тааруулж хураамж төлөх ба үүндээ таарсан нөхөн төлбөр авах эрхтэй.
Давхар даатгал гэж юу вэ?
Даатгуулагчдын өмнө хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, учирсан хохирлыг найдвартай шуурхай нөхөн төлөх, өөрийн хүлээж болох эрсдэлээс давсан хэсгийг гадаадын нэр хүнд бүхий давхар даатгагч компаниудад эрсдэлийг шилжүүлж, даатгуулахыг хэлнэ.
Даатгалын хууль, тогтоомжийн холбоос
Монгол: http://www.frc.mn
Англи: http://www.iii.org (Insurance Information Institute)
|
|
|
| |
|
|
|
|