Нүүр хуудас > Мэдээ мэдээлэл
Эрсдэлээс хамгаалах зөвлөмжүүд
1. ОСЛЫН ДЭРНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ
Замын Цагдаагийн Газрын мэдээнээс үзэхэд ослын дэр олон мянган хүний амь насыг авардаг байна.
Машин урд хэсгээрээ осолд ороход ослын дэр нь жолоочийн амь насыг 30%-р, зорчигчийн амь насыг 27%-р авардаг байна.
Хэрэв таны ослын дэр хулгайлагдсан эсвэл дэлгэгдсэн бол танд шинийг авахыг зөвлөж байна.

Ослын дэрний гэмтлээс сэргийлэх
1. Хүүхдийг арын суудалд аюулгүйн бүсийг зүүлгэж суулгаж ёстой.
2. 2. Нялх хүүхдийг арын бүсэд зориулалтын суудалд суулгаж байрлуулна.
3. Хэрэв бага насны хүүхэд урд суудал дээр хамгаалалтын бүс бүслээгүй суусан байвал их хүчтэй хийгээр дүүргэгдсэн ослын дэр дэлгэгдэхдээ хүүхдийг гэмтээх аюултай.
4. Жижиг биетэй насанд хүрэгчдийг цээжийг нь ослын дэр дэлгэгдэх үед 25-30 см зайд хол байлгах зорилгоор арын суудалд суулгана.
5. Хэрэв энэ нь боломжгүй бол нөхцөл байдлаасаа хамаарч ослын дэрийг дэлгэх эсэхээ шийдэх зорилгоор ослын дэрний унтраалгыг байрлуулж болно.

2. ОСЛЫН ҮЕД
Хэрэв жолооч та осолд өртсөн тохиолдолд өөрийн болон зорчигч нарын амь насыг хамгаалах, түүнчлэн ослын хор уршигийг багасгахын тулд юу хийхээ мэдэж байх үүрэгтэй. Үүнд:

1. Машины хөдөлгүүрийг унтрааж гэмтсэн хүн байгаа эсэхийг шалгах
2. Замын Цагдаагийн газарт ослын талаарх дуудлага өгөх болон хамгийн ойр байх эмнэлгийн байгууллагад мэдэгдэнэ.
3. 3. Гэмтсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж дулааныг хадгалахын тулд хөнжилөөр хучна.
4. Ослын газрыг хамгаалахаар оролдох. Өөрийн машиныг шатах, замаас унах зэргээр цааш гэмтэхээс хамгаалах арга хэмжээг авч машиныг чирж явж чадах машин механизмыг дуудна.
5. Даатгалын компанид нөхөн төлбөр авах нэхэмжлэлээ гаргахад шаардагдах цагдаагийн тодорхойлолт, дүгнэлтийг олж авахын тулд хяналтын байцаагчид хандах.
6. Даатгалын компани тээврийн хэрэгсэлийн гэмтлийн хэмжээг тогтоосны дараа шаардлагатай бол засварын газар тээврийн хэрэгсэлээ аваачих хэрэгтэй.
7. Тэмдэглэл хөтлөх. Тэмдэглэлийн дэвтэр ба балыг машины бүхээгтээ байнга авч явж хэвших. Дараах зүйлийг тэмдэглэх хэрэгтэй.
   а. Осолд орсон бүх жолооч, зорчигчдийн нэр хаягийг тэмдэглэх
   б. Машины улсын дугаар, марк
   в. Жолооны үнэмлэхний дугаар
   г. Даатгалын төрөл
   д. Гэрчийн нэр ба хаяг
   е. Цагдаагийн байгууллагын ажилтан ба бусад тусламж үзүүлсэн хүний нэр, дугаар
8. Хэрэв эзэнгүй машин, объектыг мөргөсөн бол эзнийг нь тогтоохыг хичээх хэрэгтэй. Хэрэв тогтоож чадахгүй бол өөрийн нэр, хаяг, утасны дугаарыг үлдээсэн зурвасыг үлдээ. Ослын талаарх мэдээллийг тэмдэглэх хэрэгтэй.

Таны машин гэмтсэн үед дараах урдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг зөвлөж байна.
1. Даатгалын газар иртэл ослын газраас хөдлөлгүй байх энэ нь даатгалын тохиолдол болсныг гэрчлэхийг санах хэрэгтэй.
2. Хөдөлгөөн ихтэй байгаа хурдны замд хэзээ ч битгий гэмтлийг шалгаж засварын ажил хий. Буухаасаа өмнө машинаа аюулгүй газар аваач. Хэрэв та осолд орсон бол бусад жолоочид машиныхаа урд болон хойно ослын тэмдэг тавьж ойлгуулах хэрэгтэй.
3. Хэрэв та тээврийн хэрэгслээ жолоодож чадахгүй бол тээврийн хэрэгслээ аюулгүй газар зогсоож хэн нэгэн хүн туслахыг хүлээх эсвэл үүрэн утсаар тусламж хүсээд хүлээх нь илүү аюулүй байж болох юм.
4. Ослын гэрлээ асаах
5. Дугуйны хий гарах, хагарах тохиолдолд түүнийг засахын өмнө тээврийн хэрэгслийг хэдийгэээр жолооны системийг гэмтээсэн ч гэсэн аюулгүй газар аваачих хэрэгтэй. Дугуйны үнэ таны аюулгүй байдалтай харьцуулахад бага зүйл юм.

3. ҮҮРЭН УТАС БА ЖОЛООДЛОГО
Жолооч үүрэн утсаар ярих эсвэл дугаар цуглуулах, захидал бичих нь анхаарлыг сарниулснаар олон ослын шалтгаан болдог.
Хэрэв та жолооны үед утсаар ярих шаардлагатай бол аюулгүй байдлыг хангах арга нь үүрэн утас байрлуулагчийг машинд суурилуулах болон утасны чихэвч хэрэглэх явдал ба ингэснээр та хоёр гараараа жолоо барьж байх үед ярих боломжтой болно.
Гэхдээ та таны явж байгаа замын эргэн тойронд юу болж байгааг та мэдэж байх ёстой гэдгийг санах хэрэгтэй. Ярианд анхаарлаа хандуулснаар бусад жолооч юу хийж байгааг ажиглах чадвараа алддаг байна. Та өөрийн зорьсон газраа очоод эсвэл замын гадны зогсоолд утсаар ярих нь зүйтэй юм.

4. ХҮҮХДИЙН АЮУЛГҮЙ СУУДАЛ
Та өөрийн хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангасан гэдэгтэй итгэлтэй байгаа үедээ тэднийг машинд суулгаж машинаа жолоодох хэрэгтэй. Тэднийг өөрсдийн нас ба жинд тохирсон суудал, арын суулгасан үед илүү аюулгүй байна.
Машины суудлыг зөв ашиглах нь гэмтэхээс хамгаалж чадах боловч ихэнх тохиолдолд суудлыг буруу хэрэглэдэг. Суудлыг ашиглахад жижиг алдаа гаргах нь ослын үед ноцтой гэмтэлд хүргэдэг байна.
Машины хүүхэд зориулсан суудлыг яаж зөв хэрэглэх вэ?
1. Хүүхдэд зориулсан машины суудлыг машиндаа байрлуул.
2. Нялх хүүхдийг хэзээ ч битгий зорчигчийн ослын дэр байх тээврийн хэрэгслийн урд суудалд суулга.
3. Суудлын бүсийг мөрний түвшин эсвэл мөрний доогуур доод ховилд хийнэ.
4. Суудлын бүсийг суганы түвшинд хүүхдэд тохитой байхаар уяна.
5. Бүс шулуун, давхарлагдаагүй гэдэгт итгэлтэй байх хэрэгтэй.
6. Хүүхдээ хувцаслаад 2 хөлний завсараар бүсийг оруулна. Бүсийг хүүхдийн хувцасны зузаанд тохируулан уяна. Зузаан хувцас нь ослын үед бүсний сул байдлыг ихэсгэнэ.
7. Нялх хүүхдийг зориулалтын суудалд суулгаад машины арын суудал дээр байрлуулах ёстой. Энэ нь хүүхдийн хүзүүг хамгаалах сайн хамгаалалт юм.
8. Зориулалтын суудлыг 45 градусын өнцөгтэйгээр налуулан байруулна. Хэрэв хүүхдийн толгой урагшаа унжиж байвал суудлыг хангалттай хэмжээнд налуулаагүй байна гэсэн үг. Суудлыг ороосон алчуур зэргийн тусламжтайгаар суудлын өмнө хэсэгт юм ивэх замаар арагшаа хэлбийлгэнэ.
Хэрэв дараах зүйлийн аль нэг нь илэрвэл машины суудлыг битгий хэрэглэ
1. Хэрэв суудал хэтэрхий хуучин байвал шошгон дээр байгаа үйлдвэрлэсэн огноог хар. Мөн түүний зарим хэсэг хэтэрхий хуучирснаас аюулгүй байдлыг хангаж чадахгүй байж болно. Зарим үйлдвэрлэгчид суудлыг зөвхөн 6 жил хэрэглэхийг зөвлөсөн байдаг.
2. Суудал нь эвдэрч байсан бол. Хэрэв тийм бол энэ нь хэдийгээр хэвийн харагдаж байсан ч муудсан байх магадлалтай байх учир хэрэглэж болохгүй.
3. Зааврын дагуу ажиллахгүй бол. Суудлыг хэрхэн зөв суурилуулах болон зөв хэрэглэх талаарх зааврыг мэдэх хэрэгтэй. Эзэмшигчийн зааварт итгэх шаардлагагүй. Үйлдвэрлэгчийн зааврын хуулбарыг олж авах хэрэгтэй.
4. Суудлын бүрэн бүтэн байдал гэмтсэн бол
5. Ямар нэг хэсэг нь дутуу байвал. Хэрэглэж байсан суудлын ямар нэг зүйл нь үргэлж дутуу байдаг.

Таны хүүхэд суудлын бүсийг хэрэглэхэд бэлэн үү
Өөрийн хүүхдийг машины суудалд аль болох боломжоороо суулгах хэрэгтэй. Хэдийгээр хүүхдээ хангалттай том болсон гэж үзэж байгаа ч гэсэн таны машин дах суудлын бүс хүүхдэд чинь тохирч байгаа эсэхэд итгэлтэй байх хэрэгтэй. Мөрний бүс нь хүзүү, хоолойг биш харин мөрийг дарж бүслэгдэх ёстой. Гэдэсний бүс ходоодны орчим бус доогуур ташаа орчмоор бүслэгдэх ёстой. Хүүхдийн өвдөг тээврийн хэрэгслийн суудлын доор өвдөг нь хялбар нугалагдаж байх ёстой. Суудлын бүс насанд хүрэгчдэд зориулагдсан байдаг. Хэрэв суудлын бүс хүүхдэд тань тохирохгүй байвал бүс тохирох хүртэл шаардлагатай суудалдаа суух нь зөв байдаг.
Mөрний бүсийг хэзээ ч хүүхдийн гар эсвэл нурууны ард нугалж хийж болохгүй. Гэдэсний бүсийг сүүлчийн найдвар мэтээр хэрэглэ. Суудлын бүс хэрэв машинд чинь байхгүй бол түүнийг суурилуулах хэрэгтэй.

5. ЦАГ АГААРЫН ХЭЦҮҮ НӨХЦӨЛД ЖОЛООДОХ
Цаг агаарын хэцүү нөхцөлд жолоодох нь ослын ихээхэн том шалтгаан болдог. Хэрэв та урт замд жолоодож байгаа бол цаг агаарын талаарх мэдээлэлд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Хэрэв шуурга, хар салхи, аадар бороо, үер, мөндөр болон цаг агаарын бусад хэцүү нөхцөл зорьсон газраа хүрэхээс өмнө замд явах үед тань тохиолдож болохыг сонссон бол аялах төлөвлөгөөгөө өөрчилж болно. Хаа нэгэн газар явах ямар нэгэн шалтгаан байсан ч энэ нь та амь насаа хамгаалахаас илүү чухал байж чадахгүй.
Хэрэв та цаг агаар муудахад аль хэдийн замдаа явж байгаа бол цааш жолоодохыг оролдохгүйгээр аялалаа зогсоох хэрэгтэй. Өөртөө болон машиндаа шуурга намдтал хоргодох газар олох хэрэгтэй.

6. ӨНДӨР НАСТАЙ ЖОЛООЧ
55 ба түүнээс дээш насны хүмүүс хэтэрхий хурдан ба аюултайгаар жолоо барих нь бага байдаг. Энэ нь ихэнх даатгалын компаниуд 55-с дээш насны жолооч нарт хямдрал үзүүлдгийн гол шалтгаан юм.
Настай жолоочид сонсгол муудсан, рефлекс удааршсан байх ба эм уусны улмаас тэдний хариу үйлдэл үзүүлэх хугацаа багассан байдаг. Хөгшин жолоочид хараа муудсаны улмаас юм харахын тулд илүү их гэрлийг шаардах ба туяанд их мэдрэг учраас харах талбай багассан байдаг.
Иймээс хэрэв та харанхуйд эсвэл хүнд нөхцөлд машин жолоодоход ямар нэгэн хүндрэлтэй асуудалтай бол ердийн мэдрэмжээ ашиглах ба аюултай нөхцөлд машин жолоодохоос зайлсхийх хэрэгтэй. Хэрэв таны биеийн байдал аюулгүй байдлаа хангахуйц хэмжээнд хүрэхгүй байвал даатгалын компани таны даатгалыг сунгахгүй байж болно.

7. МАШИНАА ДЭЭРЭМДҮҮЛЭХ БА ХУЛГАЙД АЛДАХААС СЭРГИЙЛЭХ
Мянга мянган машиныг жил бүр дээрэмддэг байна.
Машинаа дээрэмдүүлэх аюул заналыг багасгах 1. Өөрийнхөө амь насаа аврахыг эхлээд бодох хэрэгтэй. Зөвхөн үүний дараа машин болон дотор нь байгаа зүйлийн тухай бод.
2. Хэрэв өөр машин таны машиныг мөргөвөл машиндаа үлдээд, цонх, хаалгаа түгжиж, ойролцоох цагдаагийн эсвэл галын байгуулага руу машинаа жолоодож очих хэрэгтэй.
3. Машиныг тань дээрэмдэх магадлалтай газар утсаар ярих, картны машинаас бэлэн мөнгө авах, сонин худалдаж авахаар битгий зогс.
4. Ойр орчим байгаа хүмүүстэй анхааруулаад зогсоолд тавьсан машин руугаа оч.
5. Машиныхаа цонх ба хаалгыг өөрөө машиндаа байгаа эсэхээс үл хамааран үргэлж хаалттай байлга.
6. Зөвхөн сайн гэрэлтэй талбайд машинаа тавь.
Машинаа хулгайд алдахаас урьдчилан сэргийлэх
1. Тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон, жолооны үнэмлэхээ машины бүхээгт биш харин түрүүвчиндээ хадгал.
2. Хөдөлгүүрийн таган дор болон багажны таг, цэнэглэгч дээр байх тээврийн хэрэгслийн дугаар дээр будгаар болон арилахгүйгээр тэмдэг тавь. Энэ тоо нь ихэвслэн машины жолоочийн талын урд хэсэгт байдаг.
3. Хэрэв та машиндаа хувийн эд зүйлээ орхих бол багажиндаа орхи.
4. Машинаа гаражид тавихдаа хаалгыг нь цоожлосон эсэхээ сайтар шалдгаж бай.
5. Жолоогоо түгжих, араагаа түгжих зэргээр аюулгүйн төхөөрөмжийг ашигла.
Хэрэв машинаа хулгайд алдсан бол дараах мэдээллийг цагдаад өг.
1. Машины хийц, загвар, өнгө, үйлдвэрлэгдсэн он.
2. Машин хулгайлагдсан байж болох багцаалсан цаг.
3. Машин хулгайлагдахаас өмнө ойр орчимд нь явж байсан хүнийг тодорхойлж хэлэх.
4. Гэрчийн нэр.

8. АЮУЛГҮЙ МАШИНЫГ ХУДАЛДАЖ АВАХ
Хэрэв та бусад хүмүүсийн адилаар шинэ машин худалдаж авах гэж байгаа бол аюулгүй байдлыг хайж байгаа зүйлийнхээ тэргүүнд тавь. Шинэ машин бүр аюулгүйн тодорхой стандартын шаардлагыг хангасан байх боловч энэ нь бүх машины аюулгүй байдал нэг түвшинд байгаа гэсэн үг биш. Аюулгүй байдлын ялгаатай байдал гэдэг нь одоог хүртэл маш чухал бөгөөд зарим тээврийн хэрэгсэл нөгөөгөөсөө илүү аюулгүй байдаг. Олонх автомашин үйлдвэрлэгчид аюулгүйн стандартын доод түвшинг хангасан аюулгүйн шинж чанарыг бий болгосон байдаг. Дараах аюулгүйн чанарыг машин худалдаж авах үедээ анхаарах хэрэгтэй.
1. Осолд орох үед машин бүрэн бүтэн байдлаа хадгалах чадвар

Энэ шинж чанар машин осолд орох үед хүнд гэмтэл ба үхэх эрсдлийг багасгадаг.
2. Тээврийн хэрэгслийн хэмжээ ба жин
Физикийн хуулиар том бөгөөд хүнд машин нь жижиг, хөнгөн машинаас аюулгүй байдлаар илүү. Жижиг машины ослын нас баралт том машиныхаас жилд хоёр дахин илүү байдаг. Том ба жижиг машин осолд орох үед, хүнд тээврийн хэрэгсэл нь хөнгөн тээврийн хэрэгслийн араас мөргөх үед хүнд машин доторх хүчийг багасгах ба хөнгөн машины доторх хүчийг ихэсгэнэ.
3. Хязгаарлах систем Бүс, ослын дэр ба толгойн дэр нь тээврийн хэрэгслийн бусад тоноглолын хамт хүнд ослын үед хүмүүсийг хамгаална. Суудлын бүс хүнийг байранд нь байлгах ба тээврийн хэрэгслээс шидэгдэх, ямар нэг хатуу юм руу шидэгдэхээс хамгаална. Хэрэв та бүс бүслээгүй бол ямар нэгэн юм таныг зогсоотол урагшилсаар байна. Хатуу дотоод гадар таныг үргэлж гэмтэлд хүргэдэг.
   a. Мөрний бүс хэвийн жолоодлогын үед доод биений хөдөлгөөнийг хангах боловч осол эсвэл хүчтэй зогсоход түгжигдэнэ. Бүс нь дамарт хадгалагдах ба урд хэсгээр мөргөлдөх үед биеийн дээд хэсгийн хөдөлгөөнийг хангаж байдаг. Ингэснээр та жолоо, урд тавцан, машины урд шилийг мөргөж болно. Энэ асуудал зарим машинд байдаг.    б. Ослын дэр ба суудлын бүс хамтдаа үр дүнтэй байдаг. Гэсэн хэдий ч зарим нөхцөлд ослын дэр дэлгэгдэх нь хүнд гэмтлийг үүсгэж болох ба заримдаа үхэлд хүргэж болно. Хамгийн их эрсдэл та дээр байгаа тохиолдолд болон ослын дэр хийгээр дүүрж эхлэх үед ослын дэртэй тун ойрхон байгаа тохиолдолд илэрнэ. Жолоотой хэтэрхий ойр суухгүйгээр тоормоз болон хийд хүрэх боломжтой машиныг сонго.    в. Хажуугийн ослын дэр таны цээжийг хамгаалахад зориулагдсан. Энэ нь таны толгойг цохигдохоос мөн хамгаална.

9. МАШИНЫХАА ДУГУЙГ АЗОТЫН ХИЙГЭЭР ХИЙЛЭХ НЬ ЯМАР АШИГТАЙ ВЭ?
Машины дугуйг азотын хийгээр хийлэх нь энгийн агаараар шахахаас илүү ашигтай байж чадах уу? Шатахуунд хэмнэлттэй юу, машины жолоодлогод нөлөөтэй юу, мөн дугуйны эдэлгээг уртасгах уу?
Бидний амьсгалж буй агаарын 78 хувь нь азотын хий, 21 хувь нь хүчилтөрөгч, үлдсэн хувь нь ус, нүүрстөрөгч зэрэг бодисууд байдаг. Дугуйгаа цэвэр 100 хувийн азотын хийгээр хийлэх нь зарим нэг давуу талтай.
Азот нь хүчилтөрөгчийг бодвол резинээр нэвтэрч гарах нь бага тул дугуй хийгээ удаан хадгалана гэсэн үг. Мөн азотын хийгээр хийлсэн дугуй дулааны хэм болон даралтын өөрчлөлтийг сайн тэсвэрлэдэг болохоор машины уралдаанд өргөнөөр хэрэглэдэг. Та салхи татуулан давхиж, огцом эргэлт хийх дуртай бол дугуйгаа азотын хийгээр хийлүүлэхээ мартав аа.
Нийтийн унаа, холын замд явах машины дугуйг азотын хийгээр хийлэх нь аюулгүйн талаасаа ч мөн ашигтай. Учир нь азотын хийгээр хийлэх нь дугуйнд чийг буюу ус оруулахгүй байх сайн талтай. Азотын хийгээр хийлэхдээ хүчилтөрөгчийг бүрэн гаргахын тулд олон удаа хийлдэг тул ус чийгийг ч мөн гүйцэд гаргаж чаддаг байна. Тэгвэл дугуйнд ус чийг орох нь ямар хор уршигтайг та бүхэн сайн мэдэх бизээ. Наанадаж метал обуданд зэврэл үүсгэнэ. Хурдан давхих, огцом эргэлт хийх үед дугуйн доторх ус чийг нь хуурай агаараас хурдан халдаг тул дугуй амархан хагарах аюултай.
Машинаараа бага зэрэг хурдтай давхиж байгаад замаас гарч зогсоод дугуйныхаа хийн бөглөөг онгойлгон эрхий хуруугаараа дарж үзээрэй. Хуруу тань чийгтэй болсон байвал дугуйнд ус байна гэсэн үг. Дугуйг хийлэх үед ус чийг хамт орох нь тун амархан. Мөн дугуйгаа хийлэхийн өмнө халуун наранд дор хаяж цаг байлгах хэрэгтэй гэж зөвлөдөг.
Азотын хийгээр дугуйгаа хийлэх нь мэдээж харьцангуй үнэтэй. Гэхдээ машины тань дугуй хийгээ удаан барина, дугуй засварын зардалыг багагүй хэмнэнэ, мөн машины шатахуун зарцуулалтыг ч бага зэрэг багасгах давуу талтай. Хамгийн гол нь аюулгүй байдлын баталгааг тань тодорхой хувиар нэмэгдүүлэх юм шүү дээ.
     
  Электрон Даатгал