Нүүр хуудас > Мэдээ мэдээлэл
Түгээмэл асуулт хариулт
Асуулт 1: Даатгал хийлгэсний ач холбогдол нь юу вэ?

Хариулт 1:

Хүний амьдралын хэвийн үйл явцыг алдагдуулдаг, урьдчилан тооцоолох боломжгүй, гэнэтийн бүхий л эрсдлүүдээс бүрэн хамгаалагдаж чадна. Мөн ирээдүйд учирч болох Санхүүгийн болон эд хөрөнгө, эрүүл мэнд, амь нас, гэнэтийн ослын эрсдэлээс хамгаалагдана.

Асуулт 2: Даатгуулахад ямар бичиг баримт шаардлагатай вэ?

Хариулт 2:

Даатгуулах төрлөөс хамаарч та дараах бичиг баримтыг бүрдүүлэх хэрэгтэй.
Эд хөрөнгийн даатгал:
1. Иргэний үнэмлэх
2. Эд хөрөнгийн гэрчилгээ
3. Хариуцлагын даатгал
4. Бусад бичиг баримт
Хариуцлагын даатгал:
1. Иргэний үнэмлэх
2. Албан газрын ажлын үнэмлэх
3. Бусад бичиг баримт
4. Бусад бичиг баримт
Амь нас, эрүүл мэндийн даатгал:
1. Иргэний үнэмлэх / гадаад паспорт /

Асуулт 3: Эрсдэл учирсан тохиолдолд би яах вэ?

Хариулт 3 :

Даатгуулагч та өөрийн даатгалтай эд хөрөнгө, эд хөрөнгийн бус ашиг сонирхолд даатгалын тохиолдол учирвал тэр тухай даатгагчид буюу манай дуудлагын утас 99091620 дугаарт мэдэгдэнэ.
Асуулт 4: Би тээврийн хэрэгслийн даатгалын нөхөн төлбөрийн материал бүрдүүлэх гэсийн ямар бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай вэ?

Хариулт 4:

Даатгуулагчийн өргөдөл;
- Даатгалын гэрээт баталгааны эх хувь;
- Ослын баталгаажуулсан цагдаагийн дүгнэлт
- Ослын үеийн фото зураг;
- Хохирлыг үнэлсэн албан ёсны үнэлгээ
- Тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолооны үнэмлэхний хуулбар
- Осолд холбогдсон нөгөө талын жолоочийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ, үнэмлэхний хуулбар
- Таны дуудлагыг 99091620 утсаар хүлээж авч ослын газар дээр очиж үйлчилнэ. Гагцхүү та ослын газраас хөдлөхгүй байх ёстой.

Бусад мэдээллийг 24 цагийн дуудлагын утас 99091620, ажлын цагаар 312234 лавлана уу


Асуулт 5: Танайд даатгуулснаар би ямар эрх, үүрэгтэй вэ?

Хариулт 5:

Даатгуулагч таны эрх, үүрэг
1. Даатгалын тохиолдол болсон үед гэрээний нөхцөлийн дагуу нөхөн төлбөр олгохыг биднээс шаардах.
2. Даатгалын нөхцөл, үнэлгээ, хураамжийн хувь хэмжээний талаарх мэдээллээр хангагдах, нэмэлт тодруулга шаардах.
3. Бид гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд даатгалын гэрээг цуцлах эсвэл нэмэлт, өөрчлөлт оруулахыг шаардах.
4. Бидний эрх, үүрэг шинэ эзэмшигчид шилжих тохиолдолд даатгалын гэрээнд өөрчлөлт оруулах саналыг тавих.
5. Даатгал хийлгэхдээ болон нөхөн төлбөр авахдаа үнэн зөв, бодитой мэдээллээр хангах.
6. Урьдчилан сэргийлэх аюулгүй ажиллагааны журмыг мөрдөх, аюул ослоос урьдчилан сэргийлэх болон хохирлыг багасгах боломжит бүх арга хэмжээнүүдийг авсан байх.
7. Буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэн авахад бүхий л талын туслалцаа үзүүлж бидэнтэй хамтран ажиллах.
8. Хохирол гарсан тохиолдолд:
1. Өөрт мэдэгдэж байгаа бүх зүйлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг нэн даруй 312234, 99091620 утсанд мэдэгдэх
2. Хохирлын хэргийг гэрчлэх эд мөрийн баримт, баталгаа, нотолгоо бусад холбогдох мэдээллээр шуурхай хангах
3. Хохирлын талаар эцсийн тайлан, баримт, материалыг бүрдүүлж ирүүлэх
9. Та даатгалын гэрээгээ хугацаанаас өмнө цуцлах хүсэлт тавьж болох ба даатгалын хугацаанд хохирол гараагүй тохиолдолд үлдэх хугацаанд ногдох даатгалын хураамжаас тухайн даатгалтай холбогдсон зардлыг хасаж, үлдэх хэсгийг Танд эргүүлэн олгох болно. Харин Та даатгалын хугацаанд нөхөн төлбөр авсан тохиолдолд хураамж буцаан олгогдохгүй.
10. Та даатгалын зүйлийн талаар худал мэдээлсэн, энэ гэрээгээр олгогдох нөхөн төлбөрийг хууран мэхлэх замаар авах гэж оролдсон нь илэрвэл гэрээ цуцлагдаж, нөхөн төлбөр авах боломж бүрэн алдагдах ба даатгалын хураамж буцааж олгогдохгүй болно.
11. Даатгалын гэрээтэй холбогдон гарсан маргаантай асуудлыг хэлэлцээрийн аргаар зохицуулахыг эрхэмлэх бөгөөд эс чадвал Санхүүгийн Зохицуулах Хороонд хандаж шийдвэрлүүлнэ. Санхүүгийн Зохицуулах Хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно.

Асуулт 6: Танайх бусад даатгалын компаниас юугаараа давуу вэ?

Хариулт 6:

Бид аж ахуйн нэгж байгууллага болон иргэдэд зориулсан тэдгээрийн эрэлт хэрэгцээнд нь нийцсэн даатгалын бүтээгдэхүүнийг зах зээлд санал болгон, хэрэглэгчдийн халамжийг дээд зэргээр үзүүлж, мөн бид компанийнхаа хариуцлагыг нийгэм, экологийн баримжаатай болгон өөрчилж, “Ногоон Эх Дэлхий, Бидний Хариуцлага” уриаг дэвшүүлэн ажиллаж байна.

Асуулт 7: Танайх нөхөн олговрыг хэд хоногт шийддэг вэ?

Хариулт 7:

Манай компани тухайн хүн нөхөн олговор нэхэмжлэхэд бүрдүүлэх материалыг бүрэн өгснөөс хойш … хоногт шийднэ.

Асуулт 8: Даатгал хийлгэсэн л бол осол, эндэгдлийн зардлыг бүрэн нөхөн төлж өгнө гэж ойлгож болох уу?

Хариулт 8:

Болно. Гэхдээ даатгалын хураамж төлсөн хувьтай бодит хохирлыг харьцуулж бодно.

Асуулт 9: . Зам тээврийн осолд орчихлоо, хаана хандах вэ?

Хариулт 9:

1. Прайм даатгалд 24 цагийн дотор мэдэгдэнэ;
2. Замын Цагдаагийн дуудлагын утас 124-т хандах;
3. Ослын улмаас хүний биед гэмтэл учирсан бол эмнэлгийн яаралтай тусламж дуудах;
4. Өөрт байгаа техник хэрэгслээр (фото аппарат, дүрс бичлэгийн аппарат, гар утас бусад) ашиглан ослыг баримтжуулах;
5. Ослыг гэрчлэх гэрчээр мэдүүлэг бичүүлж авах;

     
  Электрон Даатгал